Голио азаа үзнэ

ИХ хотын урсгалд  амьд мэнд, энх саруул явж байвал зол болжээ.. Юу гэвэл..

3 4 хороололын 28 дугаартай автобусны буудлаас Ачлал их дэлгүүр орохоор явж байх  замд явган хүний замгүй хэсгээр зүтгэж  байсан эгчтэй тааралдав..

-Еоое оо хөл хөл гэж... Хөл муудаад явахад  их хэцүү болжээ.. Хүмүүс энийг минь ойлгохгүй замаар гарахад хурдан яваач гээд дайрчих гээд байх юм .

-Та битгий хэл намайг хүртэл гүйхгүй байна гээд л загнаж байнадаа эгч минь..  Замаар гарах их хэцүү байнадаа..

-Дээр үед намар ургац хураалтаар буудайн ургац ачсан машинууд Улаанбаатарын зүг давхилдахдаа "Голио азаа үзнэ " гэдэг хэллэг байсан тэр л болоод байнадаа.. Намрын үеэр голионууд замын дундуур маш хурдан гүйж дайрагдах нь дайрагдаж байлаа... Замаар дүүрэн үхсэн голионууд.. Нүд нь бүлт бүлт гараад бяц бяц дайрагдсан голионууд..Тэгээд ургацын буудай ачсан машины урдуур голио нар гүйлдэн үхэх амьдрах азаа үздэг байж билээ ..

Харин одоо хүн голионууд Улаанбаатарын гудмаар гүйлдэж байнадаа

Компаниа хуваасан нь

Юу л даа

Компани гурван гишүүнтэй.. Нэг нь хөгшин өвгөн.. Хоёрдохнь залуу.. Гуравдах нь бүсгүй...

Компаний эхлэл нь өвгөн анх нээж байсан хуучин лиценс энэтэртэйгээ байгаа хөөрхий компани. Үйл ажиллагаа явуулж байгаад дампуураад будаа болчихсон байлаа..

Санаа сэтгэл нийлээд гурван хүн зүтгэхээр шийдэж үйл ажиллагаа эрхлэхээр хөөцөлдөж эхэллээ.

Ахмад настанаа хүндэлж залуус доор нь зүтгэж бүх зүйлээ бүтээж байв... Эхэлсэн ажил бүтэх тийшээгээ хандаж , мөнгө орж ирэхээр компаний бичиг баримтаа өөд нь татна хэмээн сэтгэж залуус ажиллана..

Хөгшин өвгөний найз нь биднийг дэмжиж "Өвгөнийг мурив залуус минь, чирээд явж байгаарай " дахин дахин сануулна.. ЗАлуус хүн шиг хүн байх гэж амихандаа хичээж, залуу насандаа их зүйлийг бүтээх гэж явна хэмээн мөрөөдөөд тэнгэрт дүүлж явлаа..

Гэтэл өнөөдөр нэгэн бичиг компаний зүгээс гаргах болсон учир захирал өвгөнөө дуудтал "төрийн албан хаагч хувийн компанитай байж болдоггүй юм, Хүрэлбаатар гээд бич" гэдийн байна...

ЯААААААААААЧВААААААААААА................

Нөгөө бидний зүтгээд ажиллуулаад байсан компани чинь бичиг баримтыг нь аль хэдийн өөр хүний нэр дээр шилжээд хувьцаагаа хуваагаад авчихаж...

Залуус зүтгээд өнгөрч байгаанмуу хаашайн мэдэхгүй ... Лав л бизнэс ээ эхлүүлсэн бол орлогогүй сууж байх байжээ...

ХАрин өвгөн " та нарт ямар хамаатай юм ..Миний өрөөнөөс гар..

Хятадад Монголчуудад үйлчлэх Өвөрмонголчууд
Бээжингийн пүн хийсэн бүгчим халуунд галт тэрэгний буудлаас буухад чинь "энэ буудалд буугаач", "орчуулагч хийнэ "  гээд овооролдсон олон өвөрмонголчууд угтан авах бий. Тэгээд л манайхан болохоор мэдэхгүй чадахгүйм чинь гээд л орчуулга хийлгэхээр авахыг нь аваад л , буудалд нь очихыг нь очоод л явдаг бололтойм. Тийм ч учраас өвөрмонголчуудын сүрэг вагон тосоод сууж байдаг байхалдаа..
"Хятадад Монголчуудад үйлчлэх Өвөрмонголчууд" цааш унших »
Орохдоо л орно доо..
Оюутан нас дуусч аливаа санаандгүй зүйлс дурсамж болон үлдэх цаг ирлээ. Тухайн үедээ  тэмцэхдээ тэмцэж, бултахдаа бултаж байсан нэгэн дурсамжийг та бүхэнд бичлээ.
"Орохдоо л орно доо.." цааш унших »
Олон Монголчууд дэмий
Аливаа нэгэн бизнэс эрхлэх үед чинь энэ тэндээс тийм ч туслалцаа ийм ч туслалцаагаар тусласан хүмүүс нэгдэж хамтарч ажиллах санал тавиад "эвт шаазгай буга барьна" гээд зориглон хөдөлж , "монголчууд эвтэй байхдаа хүчтэй" гээд шаагилдах вий...
"Олон Монголчууд дэмий" цааш унших »
Гадаадруу тэмүүлцгээе
Манай бараа бүтээгдэхүүн гадаадруу гаргаж яагаад болохгүй билээ гэж сүүлийн үед их бодогддог боллоо. Юу гэвэл алт зэс нүүрсээ гаргаж байгаа мөртлөө бэлэн бүтээгдэхүүн гаргах талдээр үнэхээр муу бас анхаарахгүй байгаа юм уудаа гэж..
"Гадаадруу тэмүүлцгээе" цааш унших »
Хятадуудтай наймаа хийсэн нь 4
Сүүлйин үед санамсаргүй явж байгаад хэд хэдэн сайхан хүмүүстэй танилцлаа.. Би ч тийм юм хийдэг чи ч тийм юм хийдэг гэж ярилцсаар хэд хэдэн газар хамтарах болчдийнмаа. Би ч баярлаад хөөрөөд л хятад найз нарруугаа учир байдлаа хэлээд 2009 онд гарсан орчин үеийн бүх бүтээгдэхүүний үнэ ханш марк дугаар гэсэн чинь хариу  алгаа ..
"Хятадуудтай наймаа хийсэн нь 4" цааш унших »
Хятадуудтай наймаа хийсэн нь 3
Нөгөө жил гаруй ярьж байгаа наймаа арилжаа чинь ахицгүй хэвээрээ л байна. Олон талаас гарах зөвшөөрлүүд удаашралтайн улмаас маниус хөдөлж чадахгүй  таг болчоод чимээтэй чимээгүй хүлээж сууна. Монгол талын зөвшөөрөл аль 1сарын дундуур гараад хятад талруугаа хэдийнээ илгээчихсэн хариу хүлээж суулаа. 
"Хятадуудтай наймаа хийсэн нь 3" цааш унших »
Сүүлийн үед амьдрал хэрхэн өнгөрч байна вэ
Дипломоо бичсэн гэхдээ хүнээс маш их юм асууж шалгааж байж  ард нь гарлаа.. Дипломоосоо болж хэдэн өдөр нойргүй хонож ядаргаанд орсон нь хамгаалсаныхаа дараа гардын байна. 2 өдөр алгасалгүй унтаж байж дипломоос олж авсан ядаргаагаа тайлаад төгсөлтийнхний хоолонд шогшож эхэлдийнмаа.
"Сүүлийн үед амьдрал хэрхэн өнгөрч байна вэ" цааш унших »
Төгсчихлөө...
5н жил Хятад улсад суралцсаны эцэст төгсчихлөө шүүдээ.. Төгсөлтийн баяраа ч сайхан тэмдэглэлээ.
"Төгсчихлөө..." цааш унших »
"Бизнесээ эхэл" эдийн засгын холбогдолтой үнэгүй сургалт
Эрхэм уншигч та болон таны ойр дотны хүмүүст эрхэлдэг хувийн бизнес байгаа бол энэхүү сургалтанд хамрагдахыг зөвлөж байна. Хэд хоногийн өмнө бичиж байсанчлан www.biznetwork.mn сайт дээр танилцсан Нямдорж гэдэг залуу энэхүү чухал мэдээллүүдийг олон нийтэд түгээх буянтай ажлыг хийдэг юм байна. Энэ сургалт нь үнэ төлбөргүй бөгөөд захиалга асар их байгаа учир дор байгаа хаягуудаар хандан эртхэн бүртгүүлээрэй. (Mail бичихэд цагийн дотор хариу нь ирж байна лээ, төрийн байгууллага гэдэгт нь эргэлзсэн шүү :-) )

""Бизнесээ эхэл" эдийн засгын холбогдолтой үнэгүй сургалт" цааш унших »
Есүс ба тусламж эрсэн ХҮҮ
Дэлгэрмаа : chi engeech
Дэлгэрмаа : http://biznetwork.mn/networks/489
Дэлгэрмаа : end neg huuhed bainaa? ene huuhded tanai sumiinhen yagad tuslaj bolohguiu gej?  ta nar doloo honogt uuriin olson mungunii 10%IIG UGDug bizde sumdee ter munguu ene huud yagaad ugch bolohgui gej ?
Christian : Bolohgui yum bhgui l dee
"Есүс ба тусламж эрсэн ХҮҮ" цааш унших »
Батмэнкэ
Манай өрөөний охины найз миний ч найз нэгэн хятад залуу байдаг юм.. Нэр нь Батмэнкэ.. Монголорхуу нэртэй байна гэж гайхаж байна уу.. Үнэндээ Батмөнх юм. Жинжань Монгол үндэстэн.. Монголоор бага сагахан ойлгож ярьдаг Монгол үндэсний хүн. Батмэнкэ их хөөрхөн цайлган сэтгэлтэй, алаг нүдтэй, монголчууд шиг хацар ихтэй сэргэлэн бор хүү бий...
"Батмэнкэ" цааш унших »
Миний хөөрхөн дүү нар 2

Үргэлжлэл

***
Манай Бор 2 эгчийн гар дээр өссөн болохоор яриа сайн хөгжсөн юм. Охидууд айл гэрт болж их тоголдог болоод тэр биздээ...
Ээжтэй хамт төрсөн нэгэн эмэгтэй өөрийн нялх үрээ энхрийлж ээжтэй ярина..

-Миний хүү 2 3 үг хэлж байгаа.. Танайх яаж байна?-Манай хүүхэд бүүр хэрэлддэг

***

Эмээ Бор хоёр хоол иднэ

Эмээ-- Миний хүү хурдан  том болохын тулд сайн идэх хэрэгтэй

Бор-- Та  ч бас урт наслахын тулд сайн идэх хэрэгтэй

 

***

Манай гэрт манай нэг найз зочилж ирлээ.. Манай Борхүү нилээн тэвчиж байсанаа сахилгүйтэж эхлэв. Найз хүүг айлгах санаатай хэлж байна

- Ах нь сахилгагүй хүүхдийн чихийг нь авдаг багажтай. Олон сахилгагүй хүүхдийн чихийг авч байсан. Чи хэрвээ сахилгүйтээд байвал чиний ч чихийг авна.

- Паах тийм үү.. Чихийг нь авах аа.. Тийм юм байдынмуу.. Адаглаад 400сая төгрөгний үнэтэй шт.. Чи өрөнд орийшдээ .. Чи өрөнд орийшдээ... Чи өрөнд орийшдээ...

***

 

Буддагийн 10,000 гар ба тахир дутуу хүмүүс
Саяхан Бээжинд Паролимп эхэллээ.. Санамсаргүй байж байгаад харин нээлтийг нь үздэг юм байна. Нээлтийг хятадууд нилээн өвөрмөц бас сэтгэл хөдөлгөсөн юм хийжээ. Хамгийн их догдолон үзсэн зүйл маань “Хэзээ ч зогсохгүй бүжиг “ нэртэй балет байв. Балет эхлэхэд нэгэн баруун хөлгүй охин өрөөсөн хөлөндөө улаан шаахай өмсүүлээд бүжиглэж эхлэнэ.
"Буддагийн 10,000 гар ба тахир дутуу хүмүүс" цааш унших »
Миний хөөрхөн дүү нар
Хэхэ Алтаргана эгчийн блогыг уншаад өөрийн ах нарын талаар багын дурсамж бичсэнийг уншаад миний сэтгэл хөөрч  Монголд байгаа гурван хөөрхөн дүү Дөлгөөн Цолмон Бор нараа дурсаж баахан бодов..
Одоо жаахан байхдаа хөгтэй явдалаа бичиж та нартаа хуваалцая..
"Миний хөөрхөн дүү нар" цааш унших »
БОЛОМЖИЙГ ОЛМООР БАЙВАЛ АЙДСАА ДАВ.
Нэгэн сайхан нартай өдөр ажил төрөл бүтээд ч байгаам шиг сайхан болдынмаа... Монгол  эх орны элэг нэгтнүүд  минь хайрууд минь Чингэсийн удмууд минь бла бла бла... Бэлэн гэхэд итгэчихсэн ... Гэрээ хэлэлцээрээ байгуулаад зөвшөөрлөө авчихлаа... Нөгөө 30 өнгөрсөн эмээ өвөө нараас /танар нэг баахан загнадаг/ сүүлдэж нэг, гуядаж нэг зөвшөөрөл цаасыг нь салгаж, "эх үр хоёр" хэрхэн салдаг тиймэрхүү өвдөлттэйгээр "хоёр яс" эрх ямбатануудаас салдынмаа.. Бөөн баяр... Дэвших нь дэгжих нь өөдлөх нь гээд л сүр сүр...
"БОЛОМЖИЙГ ОЛМООР БАЙВАЛ АЙДСАА ДАВ." цааш унших »
Багачуудыг хамгаалья.
Энд ирснээс хойш эмээгийн үүрэгт ажлийг хийх болсон нь Борхүүгээ сургуульд нь хүргэж өгөх. Бид Хайлаастын эцсээс унаанд сууж хүнсний 4 дээр буугаад 5дугаар сургууль руу дэгдэж , Борхүүг оруулсанаар үүрэгт ажил дуусгавар болно.
"Багачуудыг хамгаалья." цааш унших »
ЭРХ ЯМБА
Сүүлийн үеийн мэдээ гэвэл Монголд ирчихсэн байна. Энд нээх сонин содон юм байхгүй ч бүгд эдийн засгийн хямралд өртсөн бололтой. Уг нь эдийн засгийн хямралд хамгийн бага өртсөн 5н орны нэг нь Монгол юмсан. Даанч сэтгэл нь өөрөө өртчихжээ... Цаашлаад ажил хэрэг гэвэл урагштай ч биш, урагшгүй ч биш байна...
"ЭРХ ЯМБА" цааш унших »
Хайртай гэдгээ хэлээч..
  Миний бодлоор 26 27 хүрсэн хойноо хэн нэгэнтэй гэрлэж амар тайван амьдарч эхэлнэ гэж боддог.. Тэрнээс өмнө: -Амьдралын зах зухаас мэдрэх -Амжилтанд хүрсэн байх -Юм үзэж нүд тайлах -Эрдэмээр бие ээ чимэх гэсэн төлөвлөгөөтэй байна.. За эд яах уу ..
"Хайртай гэдгээ хэлээч.." цааш унших »
(Нийт: 131)